Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Захиргааны ерөнхий хууль долоодугаар сарын 1-ээс хэрэгжинэ

2016-04-28

Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль долоодугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хууль зүйн яам, Ханнс-Зайделийн сан хамтран улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-оос тавдугаар сарын 1-ний хооронд  Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн талаарх сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалт өнөөдөр /2016.04.28/ Дархан-Уул аймагт боллоо.
Хэд хэдэн Засгийн нүүр үзэж, тодорхой хугацаанд боловсруулагдсан дээрх хууль 2015 оны зургаадугаар сарын 19-ний өдөр эцэслэн батлагдсан байдаг. Захиргааны ерөнхий хууль хэрэгжсэнээр захиргааны байгууллага иргэнийг захирч тушаадаг бус иргэддээ үйлчилдэг, иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг болох ач холбогдолтой, Үндсэн хуулийн дараа орохуйц гэж холбогдох албаны хүмүүс үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл захиргааны алба хашиж байгаа 16 мянган алба хаагчийн үйл ажиллагаа  хуулийн дор очно. Тэд иргэнтэй хуулийн хүрээнд харьцдаг, өөрсдийн мэдлээр дүрэм журам гаргахгүй иргэдийн дуу хоолойг сонсож аливаа шийдвэрийг гаргах эхлэл тавигдаж байна гэсэн үг. 
Захиргааны ерөнхий хууль ардчилсан эрхзүйт төртэй улсын тулгуур хууль болдог.  Ардчилсан нийгэм бол захиргааны дур зоргоос хүний эрхийг хамгаалах, хуулиар хязгаарладаг гэдгээрээ бусад нийгмээс ялгардаг. Энэ утгаараа Эрүүгийн хууль, иргэний хуультай  ач холбогдлоороо эн тэнцэхүйц юм. Цагийн эрхээр хуулийг шинэчилж, өөрчлөлт оруулах нь зүйн хэрэг бөгөөд энэ бол ардчилсан нийгэмд байх ёстой стандарт гэдгийг сургалтын үеэр онцолж байлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%