Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2016 оны Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 5 дугаар сарын 3-аас эхэлнэ

2016-04-29

2016 оны 1 дүгээр ээлжийн хаврын цэрэг татлагын үйл ажиллагаа аймгийн хэмжээнд 2016 оны 5 дугаар сарын 3-15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар товлосон тухай Дархан-Уул аймгийн Цэргийн штабаас мэдээллээ. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар ээлжит цэрэг татлагын товчоог байгуулж хуваарийг баталжээ. Аймгийн хэмжээнд 18-25 насны цэргийн насны залуучуудад зарлан дуудах хуудсыг хүргүүлсэн бөгөөд хуваарийн дагуу заагдсан хугацаанд цэрэг татлагын үйл ажиллагаанд хамрагдахыг сануулж байна. Тухайлбал

5  дугаар сарын 3-ны өдөр Шарын гол сум

5 дугаар сарын 4-ний өдөр Хонгор сум,

5 дугаар сарын 5-ны өдөр Орхон,

5 дугаар сарын 6-ны өдөр Дархан сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар баг

5 дугаар сарын 7-ны өдөр 7,8,9,15, Өргөө, Малчин багуудад

5 дугаар сарын 8-ны өдөр Дархан сумын 10,11,12,13,14,16 дугаар багууд хамрагдана.

5 дугаар сарын 9-ний өдөр хоцорсон нийт цэргийн үүрэгтнүүдийг болон гэрээт цэргийг бүртгэх үйл ажиллагаа хуваарийн дагуу явагдах тухай аймгийн Цэргийн штабын дарга Ц.Энхтөр мэдээллээ. Энэ жилийн хувьд засгийн газрын тогтоолтой холбогдуулан бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хамруулах зорилгоор хяналтын тоог нэмэгдүүлсэн байна. Цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцоогүй бүртгүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу зөрчилд тооцож торгуулийн арга хэмжээ авна. Их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд болон хоёроос дээш хүүхэдтэй цэргийн насны залуучууд, эцэг эх нь хоёулаа эсвэл ганц бие, эцэг буюу эх нь хөдөлмөрийн чадваргүй, 60 -аас дээш настай эцэг, 55-аас дээш настай эх, тахир дутуугийн I, II зэрэгт орсон эцэг, эхийг хөдөлмөрийн чадваргүйд тооцох бөгөөд тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр, эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй, хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй, эхнэр нь тахир дутуугийн I, II зэрэгт орсон ба хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй эсвэл 16-аас дээш настай боловч тахир дутуугийн I, II зэрэгт орсон төрсөн ах, эгч, дүүтэй бол цэргийн албанд татахаас түр чөлөөлөгддөг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%