Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймаг дахь ШУТИС хичээлийн шинэ байртай боллоо

2016-05-02

       Дархан-Уул аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн  хичээлийн II байрны нээлт өнөөдөр /2016.04.29/ боллоо. Нээлтэнд аймгийн Засаг дарга А.Энхболд, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжав, ШУТИС-ийн реактор Б.Очирбат нарын удирдлагууд болон барилгын гүйцэтгэгч компаниудын төлөөлөл,  сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчид, оюутан залуус оролцлоо.
       Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ: -“Дархан-Уул аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуульд Монгол Улсын өнцөг булан бүрээс оюутан залуус ирж суралцдаг онцлогтой. Тус өргөөнөөс аймгийнхаа төдийгүй эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах олон зуун шилдэг менежер, технологич, эрдэмтэн судлаачид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв. Тэрбээр 1990 онд тус сургуульд элсэн 1993 онд төгсөж байжээ.
       Дархан-Уул аймаг дахь ШИТИС нь үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн босгон дээр ийнхүү сургалтын орчноо сайжруулж, оюутан сурагчдын сурч хөгжих, судалгаа шинжилгээний ажил хийх таатай орчин бүрдүүлжээ. Энэхүү 1600 оюутны багтаамжтай таван давхар хичээлийн II байрны барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Жи Ди ХХК, Минж проперти ХХК-иуд гүйцэтгэсэн юм. Хичээлийн шинэ байр нь 52.5 м2 талбай бүхий 50 сургалтын танхим, туршилт судалгааны лаборатори, 105 м2 бүхий 150 оюутны багтаамжтай дөрвөн хурлын болон лекцийн танхимтай ажээ. Жи Ди ХХК, Минж проперти ХХК-иуд нь барилгын ажлыг 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр эхлүүлж жил хүрэхгүй хугацаанд буюу 350 хоногт гүйцэтгэн ашиглалтанд оруулж буйд сургуулийн удирдлагууд, эрдмийн хамт олны зүгээс талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%