Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сүхбаатар дүүрэг /районоор/ 30 жил овоглож иржээ.

2016-05-02

     2015 онд тохиосон Сүхбаатар дүүргийн 50 жилийн түүхийн нэгээхэн хэсэг нь болж ажил амьдралынхаа 30 жилийг Сүхбаатар дүүрэгтэйгээ холбож тэтгэвэртэй суусан ахмад ажилтан В.Жанцансамбууг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио хүлээн авч уулзлаа.
      Энэ үеэр В.Жанцансамбуу гуайд дүүргийн 50 жилийн ойн дурсгалын медаль болон 50 жилийн ойд зориулан хэвлэн гаргасан "Эх орны голомт их хотын хоймор" номыг дурсгал болгон өглөө.
      В.Жанцансамбуу гуай нь Сүхбаатар районы АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтэст "Хөдөлмөрийн улсын байцаагчаар 1982  оны 4 дүгээр сарын 1-ний өдөр томилогдсоноос хойш Сүхбаатар дүүрэгтэй 30 жил ажил амьдралаа холбож иржээ.
     Тэрээр энэ хугацаанд байцаагч, Зохион байгуулагч, Хөдөлмөрийн зах, биржийн дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Ажлын албаны ажилтан гээд бараг бүхий л ажилд хүчин зүтгэж байсан ба дүүрэгт ажиллах хугацаанд нь 8 ИТХ-ын дарга, 8 Засаг дарга хэдэн зуун ажилтнуудтай гар сэтгэл нийлэн ажиллаж энэ дүүргийн нэгэн үеийн түүхийг бичилцэж ирсэн тухайгаа хуучилж ярьсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%