Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн 04 дүгээр сарын хурал

2016-12-30

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид /2016.04.29/ хуралдаж нийт 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Зарим асуудлаас дурдвал:
- Суманд ажлын байр нэмэгдүүлэх талаарх мэдээллийг сум хариуцсан Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Урантуяа танилцуулав. Танилцуулсан мэдээллийн дагуу Тэргүүлэгчдээс суманд ажлын байрыг нэмэгдүүлэх, Мал аж ахуй, Газар тариалангаас гадна өөр үйлдвэрлэлийн орчинг сумандаа бий болгож иргэдийг ажилтай болгох, ажлын байранд зуучлах гэсэн саналууд гарч анхаарч ажиллахыг даалгасан.
-   Сумын 2016 оны төсвийн орлогын талаарх мэдээллийг сум хариуцсан татварын  байцаагч Э.Дарханбаяр мэдээлэл хийлээ. Татварын орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллах, Байгаль орчны улсын байцаагч, Газрын даамал болон бусад хүмүүстэйгээ баг болж ажиллахыг даалгалаа.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4489
3119 / 69%
865 / 19%
247 / 6%
258 / 6%