Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

18-35 насны залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх арга зам хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2016-05-03

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний танхимаар 18-35 насны залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх арга зам хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт Даланзадгад сумын Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч Н.Болор-Эрдэнэ “Залуучуудын нийгмийн идэвхи оролцоо, өнөөгийн байдал” сэдэвт илтгэл, аймгийн Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Ц.Болормаа “Залуучуудын идэвх оролцоог хэрхэн сайжруулах вэ” сэдэвт илтгэл, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн Б.Оюунбилэг “Залуусын хөгжлийн хөтөлбөр 2016” сэдэвт илтгэл, мэдээллүүдийг хийлээ.

Хэлэлцүүлэгт Даланзадгад сумын залуучуудын төлөөлөл 80 орчим залуучууд, Багийн Засаг дарга нар, Даланзадгад сумын ЗДТГ-ын залуучууд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр аймгийн ИТХТ-ийн хуралд оруулахаар боловсруулагдаж байгаа “Залуусын хөгжлийн хөтөлбөр-2016” хөтөлбөрйиг нэмэж сайжруулах, залуучуудын саналыг нэмж тусгах санал гаргаж, аймгийн ИТХТ-ийн ажлын албаны дарга Д.Мядагсүрэн тус саналын дагуу 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хөтөлбөрт тусгах залуучуудын саналыг судлан, цуглуулахаар боллоо.

Залуучуудын идэвхийг нэмэгдүүлэхэд хүүхдүүдийг багаас төлөвшүүлэх, бэлтгэх шаардлагатай талаар иргэд саналаа илэрхийлж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр ИТХ-ын дарга Л.Батчулуун Өмнөговиос төрсөн эрдэмтэн Б.Балжиннямын “Дэлхийн Монголчуудын түүх” хэмээх бүтээлийг Даланзадгад сумын ЗХТ-ийн зохицуулагч Н.Болор-Эрдэнэд гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%