Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ДОТНО ЗӨВЛӨГЧ" АНГИ УДИРДСАН БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2016-05-03

          Анги удирдсан багш нарын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэн мэдээллээр хангах, хүүхдийн хүмүүжил төлөвшилт болон тэдгээрийг гэмт хэрэг зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оролцогч талууд хэрхэн хамтарч ажиллах, сургуулийн орчинд хууль дүрэм сахиулахад зөвлөн туслах зорилгоор 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Иргэний танхимд аймгийн Гэмт хэргээс урдьчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОНХХ, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Цагдаагийн газар хамтран "Дотно зөвлөгч" анги удирдсан багш нарын сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд анги удирдсан нийт 135 багш оролцлоо.
           Зөвлөгөөний үйл ажиллагааг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Сономцэвээн нээж үг хэлэн зөвлөгөөнд оролцож байгаа багш, сурган хүмүүжүүлэгч нарт хүүхэд сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсэн үргэлж хүүхдийн найз, дотно зөвлөгч нь байхыг хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%