УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС Цаг агаарын АЮУЛТАЙ үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЭХ мэдээ гаргасан байна.
Өнөө шөнө Завхан, Архангайн нутаг, Хөвсгөлийн өмнөд хэсэг, маргааш өдөр Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
Шөнөдөө Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, өдөртөө Дундговь, Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Иймд малчид ард иргэд сонор сэрэмжтэй байж малаа ойр газар хариулах, холын замд гарахдаа бэлтгэлээ сайн хангахыг анхааруулъя.