Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд орон гэргүй 25 өрхөд өргөө цагаан гэр гардууллаа

2016-05-04

Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдийн хүсэл эрмэлзлэл хэрэгцээнд нь тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүйн үйлчилгээг багцлан хүргэх замаар өрх гэр бүлийг хөгжүүлж амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилготой аймгийн өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр  сарын 29-ны өдрийн 14 дүгээр батлагдан 2 дахь жилдээ хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд 5 дугаар сарын 04-ний өдөр орон гэргүй 25 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2 жилийн хугацаанд нийт 100 орон гэргүй өрхийг өргөө цагаан гэртэй болгож иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд орон гэргүй иргэдийг орон гэртэй болгохоос гадна 238 төрийн албан хаагчдад орон сууцанд ороход нь дэмжлэг үзүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%