Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын БИНХ-ын дарга болон Төлөөлөгчдийн өргөтгөсөн зөвлөгөөн болов

2016-05-06

Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас Багийн ИНХ-ын дарга нарын зөвлөгөөнийг зохион байгуулж хэвшсэн. Энэ удаа Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг хамруулж өргөтгөсөн зөвлөгөөнийг зохион байгууллаа.  Зөвлөгөөнөөр үндсэн 4 асуудлаар мэдээлэл хийсэн юм. Дархан сумын Засаг даргын орлогч Г. Батбаяр “ 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр батлагдсан ажил үйлчилгээний явц, төлөвлөгөө, тендерийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ онд сумын хэмжээнд 18 ажил үйлчилгээнд 1,5 тэрбум төгрөг батлагдсан. Зураг төсөв хүлээгдэж буй ажил байхгүй бөгөөд аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст материалуудыг хүлээлгэн өгсөн гэв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын чанарт анхаарах нөгөөтэйгүүр ажил хүлээн авах комисст багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тухайн багаас сонгогдсон Төлөөлөгч нарыг оролцуулдаг болох саналыг гаргав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоол гарсантай холбогдуулан “Сум хөгжүүлэх сан”- ийн журамд өөрчлөлт оржээ. Тодруулбал : Дархан сумын баг тус бүрээс нэг иргэнийг төсөл сонгон шалгаруулах болон хяналтын зөвлөлд  төлөөлөлийг оролцуулах бөгөөд багийн иргэдийн нийтийн хурлаар дамжуулж тухайн иргэнийг сонгохоор болсон. Уг зөвлөгөөний үеэр тогтоол ирүүлсэн багийн мэдээллийг танилцуулахаас гадна сонгуулийн тухай хуулийн цаглабарын талаар мэдээлэл өгчээ. Дархан сумын ИТХ-ын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Багийн Иргэдийн нийтийн хурал болон Төлөөлөгчдийн өргөтгөсөн зөвлөгөөнийг зохион байгуулж мэдээ мэдээллийг цаг тухай бүрт өгч ажиласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%