Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Боловсрол хотхон” хөтөлбөрийг бодит ажил болгоно

2016-05-06

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалагтамираас бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр /2016.05.06/ боловсролын салбарын ажлын өнөөгийн байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргахаар Ерөнхий боловсролын 9, 18, Од цогцолбор, ОИЦогцолбор сургуулиудад ажиллалаа.
Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилт болон тусгагдсан “Хөгжлийн төлөө хамтдаа-1000 багшийн сургалтын хөтөлбөр 1, 2”, “Боловсрол хотхон”, “Аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг 2015-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” зэрэг боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх үндсэн чиглэлтэй юм. 
Мөн аймгийн ИТХ-аас 2012-2018 онуудад хэрэгжүүлэхээр баталсан “Боловсрол хотхон хөтөлбөр” зогссон шалтгааныг тодруулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээний санал боловсруулахаар ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал боловсролын салбарт хэрэгжиж эхэлсэн Стратеги төлөвлөлтийн үндсэн 5 зорилтыг Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.
Түүнчлэн уг үйл ажиллагааны хүрээнд  Хими математикын гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр сургуулийн сурагчдын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн тавигдлаа.
 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%