Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХАМТДАА ОРОЛЦОЖ ХАМТДАА ХӨГЖЬЕ“ ХҮҮХДИЙН ЧУУЛГАН

2016-05-09

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас  “Хүүхдийн эрх, хамгааллын  талаарх тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг хүүхдийн оролцоотойгоор илрүүлж, шийдвэр гаргах түвшний хүмүүс болон эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж хүүхдүүдийн дуу хоолойг хүргэх,  хүүхдийг аливаа асуудалд бүтээлчээр хандах, хүүхдийн оролцооны клубүүдийн үйл ажиллагааг сайжруулах хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэрлэх арга замын талаар нэгдсэн ойлголт хандлагыг олон нийтэд бий болгох зорилготойгоор "Хамтдаа оролцож хамтдаа хөгжье" хүүхдийн чуулганыг 2016 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр зохион байгуулжээ.

Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглүүлэгч багш нар, эцэг эхийн зөвлөл, 5-11-р ангийн 100 хүүхэд, шилдэг хүүхэд, сэтгүүлч, эмч, өсвөрийн аврагч, ЭКО, Энэрэл, Мөрөөдөл клубүүдийн 45  хүүхэд нийт 169 хүн оролцож, нэг өдөр хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, хамтдаа суралцаж, яриаг өрнүүлсэн байна. 

Чуулганы үеэр  клубын сурагчид нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавьж хүүхдүүд өөрсдөө юуг санаачилж хийж байгаа, хүүхдүүд үүргийнхээ дагуу хэрхэн оролцоотой байгаа гэх зэрэг асуудлуудыг дэвшүүлж санал бодлоо илэрхийлэн, 2015 оны "Инээж буй хүүхэд" чуулганаас гаргасан уриалгын хэрэгжилтийн талаар СУНЗ-ийн ахлагч Адьяадолгор танилцуулж цаашид шийдвэрлэгдээгүй асуудлуудыг шийдвэрлэж өгөх, хүүхдүүд яаж хамтарч ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

“Хүүхдийн оролцоо, хүүхэд хамгаалал”,
“Онлайн ертөнц дахь хүүхэд хамгаалал”  сэдвээр сургалт зохион байгуулж, сургалтын өмнөх тест , сургалтын дараах тестээр хүүхдүүдийн мэдлэг мэдээлэл хэр зэрэг байгаа талаар судалгаа авсан ажээ.

Чөлөөт ярилцлагын цагаар хүүхдүүд өөрсдийн санаа бодлоо илэрхийлж,  сумын удирдлагуудаас зохих хариултыг авсан төдийгүй "Хамтдаа оролцож хамтдаа хөгжье" чуулганд оролцсон хүүхдүүдээс 2016 онд төрийн байгууллага, сумын удирдлагуудад дараах 16 асуудлыг дэвшүүлж ажлын төлөвлөгөө гаргаж, хүүхдүүд  өөрсдөө оролцож хяналт тавьж хамтарч ажиллахаар шийдвэрлэлээ.

Үүнд:

1. Цэцэрлэгт хүрээлэнг байнгын ажиллагаатай байлгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх байгууллага, аж ахуйн нэгж бүр гаднаа ногоон байгууламжтай болох.
2. Ном сурах бичгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх
3. Дотуур байрын сурагчдын эмийн хүрэлцээ хангамжийг шийдвэрлэх
4. Төрийн албан хаагчид  хүүхэдтэй харилцах хандлагаа өөрчлөх
5. Хог хаягдал, орчны бохирдлыг сайжруулах  
6. Технологийн хичээлийн сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх
7. Гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
8. Цэвэр усны хангамжийг шийдэх
9. Дотуур байрыг гадна гэрэлтүүлэгтэй болгох
10. Спорт заалны шатанд хамгаалалт хийх гэрэлтүүлэг хийх
11. Нийтийн эзэмшлийн  зам талбайд хогийн савтай болох
12. ХБИ-д зориулсан налуу шаттай болох/ төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж/
13. Гадна спортын талбайтай болох
14. Эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх /багш, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах/
15. Соёлын төвөөс долоо хоногийн нэг  өдрийг “Хүүхдийн өдөр” болгон ХӨУБ-ын үйл ажиллагааг явуулах боломжоор хангах
16. Соёлын төвөөс хүүхэд нэг бүрийг  хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн тодорхой арга хэмжээг явуулж хэвших

Сумын ИТХ-ын дарга З.Өлзийбаатар  хүүхдийн чуулганаар дэвшүүлсэн 16 асуудлыг холбогдох байгууллагуудад нь уламжилж,   хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан гаргажээ .


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%