Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Төгсөлтийн баяр”-ын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарлаа

2016-05-13

Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллежийн “Төгсөлтийн баяр”-ын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын А/142 дугаар захирамж гарлаа. Үүнд: 
“Төгсөлтийн баяр”-ын үйл ажиллагааг жил бүрийн 05 дугаар сард зохион байгуулахыг аймгийн Боловсрол, соёлын газар, Их дээд мэргэжлийн сургуулийн консерциумд тус тус үүрэг болгож сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн 1, 5, 9 дүгээр ангийн сурагчдын дунд төгсөлтийн баярын арга хэмжээг тэмдэглэхийг хориглосон байна. 
Мөн “Төгсөлтийн баяр”-ын үйл ажиллагаатай холбогдуулан нийтийг хамарсан аялал, зугаалга зохион байгуулах, түүнд зориулж мөнгө хураах, бэлэг сэлт өгөх, авах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хариуцлагатай эргүүлийн хуваарийг гаргаж ажиллахыг сургуулийн захирал нарт үүрэг болгожээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%