УИХ-ын чуулганаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг авч хэлэлцлээ.
Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд санал хэлсний дараа санал хураалт явуулахад СЕХ-ноос гаргасан тогтоолын төслийг гишүүдийн 61,9 хувийн саналаар дэмжиж, баталлаа.
Ингэснээр манай аймагт ногдох мандатын тоо нэгээр нэмэгдлээ.