Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ерөнхийлөгч Дархан хотын иргэдэд ажлын тайлангаа танилцуулав

2016-05-16

Манай аймагт  энэ сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажиллаж, иргэдийн төлөөлөлд 2009 оны 6 дугаар сарын 18-наас 2016 оны тавдугаар сар хүртэл Төрийн тэргүүний хувьд хийж гүйцэтгэж ирсэн ажлын тайлангаа танилцуулав.

Тэрээр жил тутам ажлын тайлангаа УИХ-д бичгээр танилцуулдаг бөгөөд өнгөрсөн жил УИХ-д бүрэн хэмжээний мэдээлэл хийсэн билээ. Харин энэ удаа Дархан хотын иргэдээр төлөөлүүлэн тэднээр дамжуулж Монгол Улсын иргэдэд ажлаа тайлагнасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа 101 товч зүйл хэсэгт хуваан танилцуулав. Ажлын өрөөгөө Иргэний танхим болгосноос эхлэн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийхээр болсон зэргийг үүнд багтаасан байна. Энэ өдөр Залуучууд театрын хурлын танхимд 600 орчим иргэд цугларсан ба иргэд түүнд бичгээр асуулт тавьж, тодорхой хариултуудыг авлаа. Үүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЛХА телевизийн шууд эфирт ярилцлага өгөв. 

Ерөнхийлөгчийн манай аймагт ажилласан өдөр Дарханчууд аймгийн Засаг даргын санаачлагаар “Аз жаргалтай гэр бүл” уриан дор дэлхийн гэр бүлийн өдөрлөгийг өргөн тэмдэглэж байсан тул дээрх өдрийг тайван орчинд зохион байгуулах үүднээс автозамын зарим хэсгүүдийг хааж, автомашингүй гудамжийг бий болгосон байлаа. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ өдрийн ажлын уулзалт хийх газар бүрдээ явган алхаж очсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%