Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗУСЛАНГИЙН ЗАМЫН ӨНГӨ ХУЧИЛТЫГ ХӨДӨЛГӨӨН ХААХГҮЙГЭЭР ХИЙГДЭЖ БАЙНА

2016-05-18

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй зуслангийн чиглэлийн зам засварын ажлын явцтай танилцлаа.
     Өнгөрсөн онд Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16.35 километр автозамыг өргөтгөн шинэчилж ашиглалтад оруулсан. 
Ингэхдээ Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 км замыг суурь хучилтаар зорчих хэсгийг нээсэн юм. 
     Тэгвэл Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замын өнгө хучилтын ажил эхлээд байна. 
    Уг ажлыг Төгс зам ХХК гүйцэтгэж буй бөгөөд зам барилгын ажлыг иргэдэд хүндрэл, төвөг багатай үргэлжлүүлэх үүднээс замыг бүрэн хаалгүйгээр, эгнээ эгнээгээр хэсэгчлэн хөдөлгөөнийг нэвтрүүлж, хучилтын ажлыг хийж байгаа юм. Өнгө хучилтын ажлыг энэ сарын дундуур эхэлж зургаадугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байна. Суурь хучилттай замын зузаан 5 см байсан бол өнгө хучилт хийснээр 9 см-ийн зузаантай болох ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%