Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Бид сайн сайханд дагуулна" иргэдийн баярын өдөрлөг боллоо

2016-05-23

       Дүүргийн бизнес эрхлэгчид, их дээд сургуулиуд, соёл урлагын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж , хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах зорилготой "Бид сайн сайханд дагуулна" иргэдийн баярын өдөрлөг 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Бээжингийн гудамжны баруун уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд уулзвар хүртэлх Бага тойруугийн хэсэгчилсэн авто зам, талбайд зохион байгуулагдлаа.
       Өдөрлөгийн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Соёл Урлагын Их сургууль хамтран зохион байгуулсан юм.
       Өдөрлөгт дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хэлтэс болон дэргэдэх хэлтэс, албад, хороодын Засаг даргын Ажлын алба, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгжүүд, соёл урлагын байгууллагууд болон их дээд сургуулиуд, оюутан залуус, сурагчид, дүүргийн иргэд олон нийт идэвхтэй оролцлоо.
      Иргэдийн баярын үеэр Татвар төлөгчдөд зориулсан татварын багц хуулиудын талаарх зөвөлгөө мэдээлэл, Нийгмийн халамжийн болон Нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх зөвөлгөө мэдээлэл, үйлчилгээ, Өмч газрын харилцаатай холбоотой мэдээлэл, зөвөлгөө өгөх, хөдөлмөр эрхлэлт болон ажлын байрны сурталчилгаа танилцуулга хийх, эрүүл мэндийн зөвөлгөө өгөх, галын аюулгүй байдлын чиглэлээр заавар, зөвлөмж өгөх, соёл урлаг, спортын тэмцээн уралдааны арга хэмжээ, төрөл бүрийн урамшуулалтай хямдралтай худалдаа, хог тээвэрлэлт, ногоон байгууламж, СӨХ-ийн мэдээлэл үйлчилгээг таниулах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авах зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%