Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СӨБ-ын хамрагдалтыг нэмэгдүүлнэ

2016-05-24

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд Дархан хотын хөгжлийн бодлогыг шинэ шатанд төлөвлөж ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд байгаа билээ. Эдгээр ажлуудын нэг болох манай аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Хот төлөвлөлтийн үндэсний хүрээлэнгийн баг мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Тус хүрээлэнгийн баг өнөөдөр /2016.05.20/ аймгийн удирдлагуудтай томоохон ажлууд дээр санал солилцлоо. Тухайлбал: гэр хорооллын бүст багийн хөгжлийн төв, ахуй үйлчилгээг байгуулах хүүхдийн СӨБ-д хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар ярилцсан юм.

Статистик тооноос үзэхэд манай аймгийн 2-5 насны 2000 гаруй хүүхэд Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Үүнээс жишээ дурьдахад: Дархан сумын 2,3 дугаар багийн 250 хүүхэд, 7, 8 дугаар багийн 150 хүүхэд, 10-16 дугаар багийн 430 хүүхэд, Малчин багт 150 хүүхэд, Өргөө багт 150 хүүхэд тус тус СӨБ-д хамрагдах боломжгүй гэрээр хүмүүжиж байгаа юм. Эдгээр сургуулийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд дэд бүтэц, орон зайгаа ашиглан 4, 5 дугаар цэцэрлэгт өргөтгөл хийн тус бүр 50 хүүхэд нэмж хамруулах, 18, 21, 22 дугаар цэцэрлэгийн унтлагын өрөөнүүдийг анги болгон засварлаж, стандартын дагуу ариун цэврийн өрөөнүүдийг шийдсэнээр нэг дахин хүүхдийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Иймд найман цэцэрлэгийг өргөтгөн СӨБ-ын хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэсэн шийдлийг гаргасан тухай аймгийн Засаг дарга А.Энхболд ярилаа. Тус ажлыг 6 дугаар сарын 2-ны өдөр болох аймгийн Төсвийн тодотголоор хэлэлцүүлэн батлуулж ажил хэрэг болгоно. Ингэснээр цэцэрлэгийн хүрэлцээ бий болж эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хэн нэгэнд мөнгө өгч, хонон өнжин дугаарлах шаардлагагүй болно гэсэн үг.

Мөн 15 дугаар Өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсэг, багийн нийтийн хурлын танхим бүхий Багийн хөгжлийн төв болон халуун ус, үсчин, худалдаа үйлчилгээний зориулалттай Ахуй үйлчилгээний төвийг байгуулахаар төлөвлөжээ. Хот төлөвлөлтийн үндэсний хүрээлэнгийн захирал М.Батбаяр уг барилгыг нарны эрчим хүчээр халаах боломжтой хэмээн үзэж байгаагаа танилцуулав.

Улмаар орон нутгийн зүгээс ОНХС, Улсын төсөв, гадаад дотоодын хөрөнгө оруулалт зэрэг санхүүгийн байж болох эх үүсвэрүүдийг судлан Дархан сумын 1-3 дугаар баг, 6, 7 дугаар багт Багийн хөгжлийн төв, Ахуй үйлчилгээ, цэцэрлэгийг байгуулж иргэдэд  төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх зорилтыг тавин ажиллаж байна.

logo

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%