Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархлаажуулалтад 14774 хүн хамрагдаад байна

2016-05-25

Дархлаажуулалтын аян тавдугаар сарын 12-ны өдрөөс улс даяар эхэлсэн. Энэ ажлын хүрээнд байнгын, түр, явуулын гурван цэгээр 18-30 насны иргэдийг Улаанбурхан, Улаанууд гэсэн хоёр өвчний эсрэг дархлаатай болгох зорилгоор вакцинд хамруулж байна.

Энэ сарын 23-ны өдрийн мэдээгээр 14774 буюу 70 хувийн хамрагдалттай байна гэсэн мэдээллийг НЭМТ-ийн Тархвар судлаач эмч Л.Өлзийжаргал өглөө. Аян нэг хоногийн дараа буюу тавдугаар сарын 25-ны өдөр дуусах тул залуус та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Улаанбурхан өвчний тохиолдол аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дархан сумын таван ӨЭМТ-ийн үзлэгээр энэ сарын 23-ны өдрийн 17:00 цагийн байдлаар 1995 бүртгэгдээд байна. Халдвартын тасагт 7 өвчтөн хэвтэн эмчлүүлж буйгаас эрчимт эмчилгээнд дөрвөн өвчтөн байна. Үүнээс том хүн нэг буюу 14.3 хувь,  хүүхэд зургаа буюу 85.7 хувийг эзэлж байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%