Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Түүчээлж яваа хүү Балжиннямын Ган-Эрдэнэ

2016-05-25


     Сүүлд ийм нэг шинэ содон, чихэнд сонсголонтой үг дуул­дах болоод байгаа.  Уг нь ч үүсэл гарвалыг хөөх аваас бид­ний өвөг дээдсийн ахуй амьд­рал­даа хэрэглэж  байсан үг л дээ. Түүчээг олон янзаар ашиг­лаж болох юм билээ. Байгуул­лага, хамт олноо манлайлан их үйлсийн оргил өөд зүтгэж байгаа нэгэндээ урам хайрлан “их үйлсийн түүчээ” ч хэмээн алдаршуулж болно шүү дээ. Улс орны хэмжээнд хөгжил дэвш­лийн гүүр болон ажиллах аймаг, сум, баг дүүрэгт ч эл тодотгол хамаатай. 
     Гагцхүү ямар газарт, ямар орчинд, ямар үйл явдал дээр чин сэтгэлийн илэрхийлэл, хүндэтгэл болгон ашиглах вэ гэдэгт  үнэ цэнэ нь орших биз.  Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэтэй ажил төрлийн яриа өрнүүлж суухдаа хувь хүнд ч дээрх тодор­хойлолтыг яагаад өгч болохгүй гэж бодогдсон. Ажил руугаа буцах зам зуурт, нүднээ илт сүндэрлэх бүтээн байгуулалт, хоггүй цэвэр цэмцгэр байдал бодлыг маань улам бататгаад өгөв. Надтай маргах хүн гарах аваас Сүхбаатар дүүргээр ороод гараарай. Зүгээр нэг хаал­гыг нь татан сонжих бус ажил үйлс­тэй нь, хөгжил дэвшилтэй нь танилцчихаарай гэе. Хийж бүтээхийн хүсэлд хөтлөгдсөн иргэдийн амьдрал чухам тэнд л буцалж байх вий.
     Түүнээс “тэгж байгаад болох биз”  хэмээн тэнгэр харан суух нэгэн бол бусдад чирэгдэж сүйд болно. Тэрбээр дүүргийнхээ иргэдийг шинэ амьдрал, шинэ содон бүтээн байгуулалт руу  түүчээлж чадсан учраас  Сүх­баатар дүүрэг хийж бүтээснээрээ,  ажил үйлсээрээ нийслэлд төдий­гүй улсын хэмжээнд тэргүүлж, шинэ цагийн Монгол Улсын хөгжлийг түүчээлж яваа нь дамжиггүй.  Тэгээд ч аливаа амжилтын цаана  хүний хөдөлмөр зүтгэл байдаг юм хойно. Дүүргээ дүүргийн дайны  авч явахад ИТХ-ын гишүүдийн гүйцэтгэсэн  үүрэг ямар их байсныг  энд онцлох ёстой. Засаг дарга Д.Бадарсан ч нэгэнтээ ийн дүгнэн хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааг шүүх байгуул­лагатай дүйцүүлэн ойл­ гож болох юм шиг санагдсан. 
Тэдний гарга­сан тооцоо судалгаа Дарханы нэхий эдлэл, Эрдэнэтийн хивс­ний үйлдвэрийг тухайн цаг үед ашигтай ажиллуулж, тэр хэрээр ажилтан албан хаагчдынх нь амьдрал ахуй дээшилж байсан учраас тэр.  Энэ хоёр буурал есөн хүүхэдтэй. Хөвгүүдийн бага нь сүхбаатарчуудын хайрлан хүндэт­гэдэг Б.Ган–Эрдэнэ дарга.  Тэрбээр С.Балжиннямынх гэх өнөр өтгөн гэр бүлийг эцгийн адил хожмын өдөр сайхнаар   дуурсагдах их алдрын  түүчээлж яваа хүү нь.
     Эл санаагаа тодруулая. ИТХ-ын дарга болон түүний баг дүүргийн хамт олны хийхээр төлөвлөсөн болон төлөвлөх гэж буй ажлууд цаг үеэ олсон уу, нийгмийн ямар хүрээг хамрах юм,  зарчим нь зөв эсэх,  Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байна уу, үгүй юу  гэх  тухайд  хөндлөнгийн хяналтыг тавьж, буруу зөвийг ялгаж өгөх учиртай гэхээр шүүгчийн хүлээдэг  үүргээс  ялгаа юун. Тэр утгаараа СБД-ийн  ИТХ -ын дарга Б.Ган-Эрдэнэ дүүргийнхээ  хөгж­лийн ерөнхий шүүгч мөн байгаа биз дээ. Түүний эцэг, эх ч ялгаагүй эдийн засгийн шүүгчид байсан. Эцэг С.Балжинням, эх С.Лхам­сүрэн  нарыг нь түмэн андах­гүй. Ялангуяа, Дархан, Эрдэнэ­тийнхэн. Бүхий амьдралын­хаа сайн сайхныг энэ хоёр буурал төр улсынхаа сайн сайхны төлөө зориулсан нэртэй эдийн  засагчид явцгаасан. 
     Тэдний гарга­сан тооцоо судалгаа Дарханы нэхий эдлэл, Эрдэнэтийн хивс­ний үйлдвэрийг тухайн цаг үед ашигтай ажиллуулж, тэр хэрээр ажилтан албан хаагчдынх нь амьдрал ахуй дээшилж байсан учраас тэр.  Энэ хоёр буурал есөн хүүхэдтэй. Хөвгүүдийн бага нь сүхбаатарчуудын хайрлан хүндэт­гэдэг Б.Ган–Эрдэнэ дарга.  Тэрбээр С.Балжиннямынх гэх өнөр өтгөн гэр бүлийг эцгийн адил хожмын өдөр сайхнаар   дуурсагдах их алдрын  түүчээлж яваа хүү нь. Хүүхэд байхдаа ч математикийн улсын олимпиад болон  усанд сэлэлтийн улсын аварга шулгаруулах тэмцээнд   Орхон аймгаа төлөөлөн оролцож, үеийнхнийгээ оюуны болон их спортоор түүчээлж явсан байдаг. 
     Харин энэ тухайгаа дурсахдаа  н.Батдалай багшийн минь гавьяа хэмээн даруухан аргагүй өгүүлээд миний бусдад өөрийн санаа бодлыг зөв ойлгуулж сурсан маань, уран зохиолын хичээл зааж байсан Оюунцэцэг багшийн буян гээд иргэдийнхээ үгийг  тэвчээртэй сонсдог чанар ч мөн л математикийн хүнд хэцүү бодлогыг  нухан  хэдэн цагаар  сууж сурсны үр шим хэмээсэн. Ган-Эрдэнийг магтах өөр нэг зүйл бол аж ахуйн ажлыг жижиг гэж гололгүй ач холбогдол өгч, үр дүнг нь тэвчээртэйгээр хүлээдэг явдал. Арван жилийн сурагч байхдаа гэрийнхээ бүхий л аж ахуйн ерөнхий зохицуулагч нь байж.  Санхүүчид хэзээ л гэрийн бараа хардаг байлаа. Ялангуяа жилийн эцэс, улирлын төгсгөлөөр хонон өнжин ажилладаг биз дээ. Тийм аав ээжийн хүү тул гэр орноо  талх, сүү, махтай байлгах асуудал түүний нуруун дээр бууна. 
     Бас зургаа хоногийн хүнс болон бусад зүйлд зарцуулах учиртай  мөнгийг хэрхэн яаж хуваарилах нь хүүгийн эрх мэдлийн асуудал. Ингэж  амьд­ралын нарийн ширийн зүйлийг хүүхэд байхаасаа  бие даан шийдэж сурсан Ган-Эрдэнэ  өдгөө Сүхбаатар дүүргийн төсвийн зарцуулалтад хяналт тавин, хэнд, хаана юу хэрэгтэй байгааг олж харчихаад  иргэдийнхээ гаргасан  саналыг үндэслэн  хуваарилах нь бий.   Нөгөөтэйгүүр, жижиг дунд үйлдвэрлэл тус дүүрэгт  амжилттай хөгжсөний ард энэ эрхмийн зүтгэл буй гэцгээдэг юм билээ. Энэ бүхнийг тоочихоор уншигч та түүнийг эдийн засагч юм байна хэмээн эндүүрэв. Түүний  эзэмшсэн мэргэжил  нь  мэдээлэл технологи, холбооны электроник инженер.  
     Эзэмшсэн мэргэжлийнхээ хэргийг хийсэн хүн хэмээн холбооны салбарын­хан үнэлдгийг танд дуулгахад таатай байна.  Радио электроник бол түүний хүүхэд наснаасаа дурласан зүйл нь. Сэтгэл зүрхээ зориулах хэмжээнд хүртэл нөлөөлж чадсан хүн бол  төрсөн ах Б.Ганхуяг нь аж. Харин тэрбээр ажил амьдралынхаа гарааг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс эхэлж, дэлхийн хэмжээний том үйлд­вэрийн технологи шинэч­лэл­тийн ажилд гар бие оролцсон нэгэн.  Угтаа түүний хийсэн тооцоо судалгаа ямар нэг байдлаар ажил хэрэг болсон гэсэн үг.  Дараа нь МЦХ компанид ажилласан байдаг. Богино хугацаанд ажилласан хэдий ч  өөрийн зам  мөрийг үлдээгээд амжиж.  
     Шинэ цагийн Монгол Улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн үндэс нь болсон алхмаас  тоон системд шилжүүлэх ажилд мөн л гар бие оролцсоны  үр дүнд  та бид өнөөдөр өндөр хурдны интернет ашиглаж суугаа. Орон нутаг ч үүнд хамаатай.  Мөн энэ салбарт  өөр нэг эхлүүлсэн, ажил хэрэг болгосон зүйл гэвэл станцын төлбөрийн системийг  МЦХ компани  анх удаа   үйл ажиллагаандаа ашигласан явдал.  Тодруулбал, хэрэглэгч таны ашигласан утасны төлбөр авто­матаар уншигддаг системийг нэвтрүүлэлцсэн хүн нь Ган-Эрдэнэ. Мэдээлэл технологи, хол­боо­ны электроник инже­не­рийн бүтээл үүгээр дуусахгүй.  “Монгол шуудан” компаний  шинэч­лэлт  ч түүнтэй холбогддог.  Шуу­дан гэхээр уншигч та төсөөлж байгаа биз дээ.  
     Бидний захиалан уншдаг сонин хэвлэл, захиа, илгээмжийн бүртгэлийн ажил­лагаа цаасан хэлбэрт байс­ныг өөрчилж, электрон хэлбэрт шилжүүлэх бүхий л  явцыг түүний удирдсан баг гүйцэтгэсэн гэхээр Ган- Эрдэнэ инженер  яахын аргагүй орчин цагийн Монгол Улсыг  дэлхийтэй хөл нийлүүлэх их үйлсийн түүчээ  гэлтэй. Харин өдгөө улстөрийн албан тушаал хашиж явна. Гэхдээ  өнгөрсөн сонгуулиар улстөрч болчихоогүй. Бүр эрт арван жилийн сурагч байхдаа  БНМАУ-д ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэн  Сүхбаатарын талбайд  залуучууд  өлсгөлөн зарлаж байгааг радио, телевизээс сонсч мэдчихээд ангийнхаа хананы самбаруудыг эргүүлэн  ар дээр нь “Бид ардчиллыг дэмжиж байна” хэмээн биччихээд  захирлын өрөөнд чихдүүлж зогссон нэгэн.  
     Ардчилсан намд 1996 онд албан ёсоор элсэх хүртлээ сэтгэл зүрхний угт намынхаа бодлого шийдвэрийг дэмжин, 2007 оноос намын амьдралд гүнзгий оролцон  үйл хэрэгт нь өөрийнхөө хэр чадлаар хувь нэмрээ оруулсаар ирснийг нь  Ардчилсан намын үе үеийн гишүүд мэддэг бас үнэлдэг. Энэ тухайгаа “Улстөрч хүн эхлээд биеэ, дараа нь гэрээ засах ёстой” гэдэг зарчмыг би баримталж ирсэн.    Өдгөө  миний төрөө засалцахад хувь нэмрээ оруулах цаг ирсэн” хэмээсэн нь түүний холч бодлын хамгийн ойрын жишээ билээ. Үнэндээ түүний улстөрчийн гараа Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгчдийн III үүрийн даргаас эхтэй хэмээн хэлж болохоор.  
     Ямархан хороо хүлээж аваад ямар хэмжээнд хүргэснийг нь иргэд, сонгогчид нь, намынх нь гишүүд, журмын нөхөд нь  андахгүй.  Тэр ч утгаар нь түүнд итгэл хүлээлгэн 2012 онд   СБД-ийн ИТХ-д төлөөлөгчөөр илгээгээд зогсохгүй Сүхбаатар хэмээх 137 мянган хүн амтай их айлын тулах баганы нэгээр сонгосон байна. Ган-Эрдэнэ өдгөө дүүргийн ИТХ-ын даргаар ажилладаг бөгөөд хэд хэдэн шатны сонгуульт ажлыг нуга­лахын зэрэгцээ сүхбаатар­чуу­дынхаа дуу хоолой болж чадаж байгаа нь түүний хэн болохыг бэлхэнээ гэрчилж буй хэрэг. ИТХ-ын даргаа дүүргийнхэн ямагт хүндэтгэн, үгийг нь сонсч, зөвлөгөөг нь амьдралдаа хэрэг­жүүлэхийг хичээцгээдэг. 
     Үүний нууц нь иргэдээ дээдэлж, санаа бодлыг нь  их бага гэлтгүй сонсч ирсэнд орших бөгөөд тэдний оролцоогүйгээр нэг ч асуудлыг шийдэж байгаагүй нь сүхбаатар­чуудад таалагддаг биз ээ. Ингэж иргэдээ дүүргийн хөгжил цэцэг­лэлт, бүтээн байгуулалт бүхэнтэй холбож өгч, өөрөө гүүр нь болж ажилладаг түүнийг сонгогч бүхэн нь хайрлахгүй байхын учиргүй. Яг одоо  иргэдийнхээ санал бодлыг сонсон, ажил хэрэг болохуйцийг нь тэмдэглэлийнхээ дэвтэр дээр үтэр түргэн тэмдэглэж суугаа байж магадгүй.  Дүүргийн ИТХ-ын даргаар томилогдсон даруйд иргэдтэйгээ уулзан санаа бодлыг сонсох гэхээр цуглардаггүй, ирсэн зарим нь “Энэ залуу юу  хийж чадаа аж” гэсэн нүдээр хардаг байсан үе түүнд бий.   
     Харин эдүгээ бүх зүйл өөр болжээ.  ИТХ-ын даргын хороонд ажиллах сургаар   иргэд  хорооныхоо  соёлын төвдөө багтахгүй болтлоо цуглаж, жилийн төсвийг хэрхэн яаж зарцуулах тухайд өөрийн санаа бодлыг тусгахыг хичээх болсон байна. Зарим нь бидэнд итгэ. Бид өөрсдөө хорооныхоо азрим ажлыг хийе гэдэг болжээ.   Ингэж л тэрбээр өөрийн хичээл зүтгэл, хэлсэндээ хүрдэг чанар,   ажил үйлсээрээ түмэн олныг өөртөө нааж чадсан юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн тэргүүний хувьд ч  Ган- Эрдэнэ дарга  иргэдтэйгээ ойр байж чаддаг нэгэн.   
     Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг гаргуулахгүйн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн, зохион байгуулсан дарга  хэмээн урамшуулалт эргүүлийн­хэн нь хэлж байсныг энд онцлох ёстой. Үнэндээ ИТХ-ын дарга болоод Засаг дарга, түүний удирдсан багийнхны санаачилсан, эх­лүүлсэн, үр дүн нь гарсан ажлыг сонины хуудсанд өгүүлэх аваас бүтэн дугаар ч хүрэл­цэхээр­гүй  уртаас урт жагсаалт хөвөрнө.   
     Эрүүл мэнд, боловсрол, дэд бү­тэц, нийгмийн халамж гээд орол­цоогүй, сэтгэл оюунаа зориулаа­гүй салбар гэж үгүй болоод тэр. Харин тэд энэ бүхнийг ам­жуу­лахдаа иргэдийн­хээ дунд байж, доошоо зөөлөн байж, дээшээ хатуу шаардлага тавьдаг зарчмаар ажилласан гэнэ билээ. Ингээд түүний ярилцлагын төгсгөлд өгүүлсэнчлэн “Энгийн байх тусам иргэд биднийг хүрээлдэг, бидэнд нээлттэй хандаг юм” гэх үгээр өндөрлөе. Балжиннямын Ган- Эрдэнэ гэх шижигнэсэн залуу Сүхбаатар дүүр­гийн маргаашийг сэтгэлийнх­ээ мухарт зураглал болгон буулгахдаа иргэн бүр нь өмчтэй, сэтгэл тэнүүн амьд­рал­тайгаар төсөөлдөг юм билээ. Ерөөл бат оршиг.
Эх сурвалж: www.mminfo.mn Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%