Цагдаагийн
Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Гэмт хэрэг тэмцэх, урьдчилан
сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний
бага хурлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар хамтран зохион байгууллаа.
Тус
эрдэм шинжилгээний хуралд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн ГХУСАЗЗ-ийн
гишүүд, цагдаагийн газрын албан хаагчид оролцож гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн илтгэлүүд болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажилд нэвтрүүлэх шинэ санал, санаачлагаа нийт аймгуудын цагдаагийн албан
хаагчдад танилцууллаа.
Энэхүү эрдэм
шинжилгээний бага
хурлыг аймаг тус бүрийг бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд илтгэлүүдийг
Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж Цагдаагийн Ерөнхий газар шалгаруулах ажлыг
зохин байгуулах юм байна.