Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Уулын спортын ОУХМ Б.Цэвээндашийг Дархан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөнө

2016-05-30

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн /2016.05.30/ хурлаар 11 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬД 13 ХҮНИЙГ УЛАМЖЛАВ


Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар нийт 13 хүнийг Монгол улсын цол, одон медальд уламжилсан тогтоолын төслийг батлав. Тухайлбал: Гавъяат жүжигчин” цолоор шагнуулахаар мэргэжлийн урлагийн байгууллагад 40 жил ажилласан аймгийн Залуучууд театрын Жүжигчин О.Оюунчимэгийн нэрийг уламжилж байгаа бол “Алтан гадас” одонгоор 7 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-д 5 хүнийг тус тус шагнуулахаар уламжилсан байна.   
















ХҮНДЭТ ИРГЭН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ

Дархан-Уул аймгийн унаган иргэн, уулын спортын Олон Улсын хэмжээний мастер Базарханд овогтой Цэвээндаш нь Эверистийн /8848м/ ноён оргилд 2 талаас нь гарсан анхны монгол хүнээр тодорч, улс, аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж, спортын өндөр амжилт гаргасан тул аймгийн “Хүндэт иргэн” цол, тэмдэгээр шагнахаар боллоо.

ХУРИМЫН ОРДНЫ ӨМЧЛӨЛИЙН ХУВЬ ТОГТООХ ТУХАЙ

Дархан-Уул аймгийн “Гэрлэх ёслол”-ын ордны эрхийн 50 хувийг аймгийн Засаг даргын тамгын газарт бэлэглэх саналыг “Дархан нутаг Хөгжлийн төлөө сан”-гаас гаргажээ. Энэхүү саналыг үндэслэн, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Гэрлэх ёслол”-ын ордны өмч, эд хөрөнгийн 50 хувийг орон нутгийн өмчид бүртгэх тогтоолыг гаргалаа.

Анх Гэрлэх ёслолын ордны барих санаачлагыг 1980 оны эхээр Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа дэмжин, захирамж гаргасан бөгөөд хотын төсөв, залуусын хандив, хуримтлалын хөрөнгөөр хотын албан байгууллага, хүүхэд залуучууд, хөдөлмөрчдийн хүчээр барьж, ашиглалтад оруулж байсан билээ.

Зах зээлийн ороо бусгаа  цаг үед энэхүү гэрлэх ёслолын ордон хувьчлагдан зарагдаж, улмаар сүмийн зориулалтаар ашиглагдаж байсан бөгөөд барилгын сантехник, инженерийн шугам сүлжээ олон жил засвар шинэчлэл хийгдээгүйн улмаас “балгас” болон үлдсэн гэхэд хилсдэхгүй.

Харин Дархан нутаг ТББ нь энэхүү байгууламжийг Гэрлэх ёслолын ордны чиглэлээр нь сэргээн ажиллуулахаар худалдан авсан бөгөөд өмчлөлийн 50 хувийг ийнхүү орон нутгийнхаа өмчлөлд шилжүүлж байгаа юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%