“Эв
нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” буюу аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнгийн
тохижилтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Эх үрсийн баяраар
нээлтээ хийх эл цэцэрлэгт хүрээлэн хиймэл нуур, хүрхрээ, явган хүний
болон дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол бүхий иж бүрэн
цогцолбор болж байгаа бөгөөд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх гол
газар болох гэнэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг “Шинэ сум” төслийн
гүйцэтгэгчээр ажилласан “Их Модун” ХХК хариуцаж байгаа бөгөөд нийт
дөрвөн га газар хамарч буй хүрээлэнгийн 11 мянган ам.метр талбай нь
хиймэл нуур аж. Цаашлаад хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
замаар өргөтгөх бөгөөд энэ ажилд албан байгууллагуудыг татан оролцуулах
гэнэ. “Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил ирэх сарын дундуур дуусна. Хөрөнгө
оруулалт нь жаахан саатсанаас ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна”
хэмээн “Их Модун” ХХК-ийн менежер Я.Даваадорж хэлж байлаа. Баянхонгор аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, аймгийн төвдөө 6.4 га
газрыг жил гаруйн хугацаанд Олон нийтийн амралт зугаалгын цэцэрлэгт
хүрээлэн бий болгож хэрэгжүүлсэн. ажил 2016 оны 6 дугаар сарын 1-нд ашиглалтанд орж, нээлт хийхэд
бэлэн болсон байна. Аймгийнхаа төвд хийгдсэн уг хиймэл нуур бүхий
цэцэрлэгт хүрээлэнд иргэд завиар аялж, зугаалах боломж нөхцөл бүрдлээ. Баянхонгор политехник коллежийн оюутнууд маргааш цэцэрлэгт хурээлэнд мод тарих,газар шорооны ажил хиихээр боллоо.