Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

57 ЭЭЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААВ

2016-06-02

Манай улс 1952 оноос жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Эдүгээ Монгол орон “Эх үрсийн баяр”-ыг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөхөн улс орны нэг болсон бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон гардууллаа.  “Алдарт эх”-ийн нэг дүгээр одонгоор 4 ээж, хоёр дугаар одонгоор 53 ээж шагнагдсан байна.
Ээжүүдэд одонг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Ганболд, Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар гардуулж баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4489
3119 / 69%
865 / 19%
247 / 6%
258 / 6%