Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ НЭГДСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-06-03

“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт баруун бүсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн болон Цагдаагийн газруудын алба хаагчдын нэгдсэн эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнийг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Баян-Өлгий аймгийн ГХУСАЗЗөвлөл, аймаг дахь Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, тус чиглэлээр ажилладаг цагдаагийн алба хаагчид болон аймгуудын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтнууд оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%