Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Зүү ороох, хатгамлын урлалын гайхамшгийг Геннисийн номд бүртгүүлнэ

2016-06-06

Уран хатгамал нь манай ард түмний уран гар, оюун ухаан, уйгагүй хөдөлмөрөөр үүсч, хөгжиж, олон зуун жилийн турш хуримтлуулсан арвин баялаг соёлын өв, урын сангийн нэг чухал хэсэг юм.  Гар урлал дотроос уран хатгамал нь цаг хугацаа хамгийн их зарцуулдаг учраас хатгамалч хүн цаг хугацааны үнэ цэнийг сайтар мэдэрч цагийг үр бүтээлтэй өнгөрөөж сурдаг. Хийж байгаа бүтээлдээ ихээхэн тэсвэр тэвчээр гаргаж урладаг учраас юманд тогтвор суурьшилтай, хүлээцтэй хандаж төлөвшдөг. Мөн өөрийн төдийгүй бусдын хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж сайтай, өгөөмөр, уяхан сэтгэлтэй, ур ухааныг бишрэх, хүндэтгэн хайрлах үзэлтэй гоо сайхны өндөр мэдрэмжтэй, аливаа зүйлийг сайн талаас нь харах билгийн нүдтэй болдог юм.

“УРАН ХАТГАМЛЫН ГАЙХАМШИГ” сэдвийн хүрээнд үндэснийхээ соёлын үнэт өв болох зүү ороох хатгамлын урлалын гайхамшгийг дэлхийн түвшинд сурталчлан баталгаажуулах зорилгоор 1000-3000 бүсгүй өрх гэрийн тэргүүндээ эсхүл хамгийн хайртай хүндээ зориулан хөөрөгний даалин нэгэн зэрэг урлаж, дэлхийн дээд амжилт тогтоож, Геннисийн номд бүртгүүлэх гэж байгаа юм байна.

Энэхүү ажлыг энэ оны 8 дугаар сарын 5-ний дотор зохион байгуулна. Иймд зүү ороох хатгамлаар хөөрөгний даалин урлаж, оролцох хүсэлтэй хатгамалчдыг аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны байранд бүртгэж байна.

Хөдөлмөрийн Яамны дэмжлэгээр орон нутгуудад хийгдэж байгаа "Үндэсний гар урлал-Өрхийн хөгжлийн үндэс" сэдэвт сургалтуудыг аймгуудад зохион байгуулж байна.

Дарханы уран бүсгүйчүүдийгээ амжиж бүртгүүлэхийг уриалж байна.

Харилцах утас: 99394303, 99085261, 7037-7717

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%