Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ТӨРИЙН АЛБАНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БА НУТГИЙН УДИРДЛАГА" төслийн сургалтад хамрагдлаа

2016-06-10

     Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс санаачлан, нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран "ТӨРИЙН АЛБАНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БА НУТГИЙН УДИРДЛАГА" төслийн хүрээнд нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнууд болон "Иргэний танхим"-ын зохион байгуулагч, ажилтнуудад 2016 оны 6 дугаар сарын 3-наас 9-ний өдрүүдэд "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн асуудал, төрийн албаны ажил, үйлчилгээнд шаардлагатай хууль тогтоомжийн танилцуулга, хэрэглээ, онцлог, багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ ба шинийг санаачлах чадвар, ажилтны өсөлт, ёс зүйт манлайлал" сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

     Сургалтад нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 270 гаруй ажилтан хамрагдсан байна.

    Сургалтыг амжилттай зохион байгуулсан Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг, багш Н.Цогжавхлан болон сургалтад хамрагдсан нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны нийт ажилтнууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%