Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗУРАВДУГААР САРЫН 29-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА

2016-06-10

Зургаадугаар сарын 29-ний лхагва гарагт нийтээр амарна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх хориотой хэмээн заажээ.

Сонгогчдын саналыг тухайн өдрийн 07.00 - 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах бөгөөд энэ өдөр зайлшгүй шаардлагаар ажиллах байгууллагууд ажиллагсаддаа санал өгөх боломжоор хангах ёстой аж. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу эрхээ эдлэх гэж буй сонгогчид аливаа хэлбэрээр санаатайгаар саад учруулсан тохиолдолд тухайн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-7 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%