Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд манай аймагт айлчиллаа

2016-06-20

АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт өнөөдөр /2016.06.17/ Дархан-Уул аймагт айлчиллаа. Тэрээр энэ сарын 17, 18-ны өдрүүдэд манай аймагт ажиллана. Түүнийг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд нар хүлээн авч, албан уулзалт хийв. Энэ үеэр аймгийн удирдлагууд газар тариалан, боловсрол, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ингэснээр ажлын байр дутагдалтай манай аймагт ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Үүнээс гадна Шинжлэх ухаан техникийн паркийн төсөлд дэмжлэг үзүүлж ажиллах боломжийг эрэлхийлж буйгаа танилцуулсан.

АНУ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран манай улсын томоохон салбаруудад анхаарал хандуулж, эдийн засгийг солонгоруулах зорилго тавин ажиллаж байгаа. Манай аймаг нийгэм, эдийн засгийн чухал төвүүдийн нэг. Иймд цаашид АНУ-ын хотуудтай эгч дүү хотын харилцааг бий болгож, олон салбарт хамтран ажиллах өргөн боломж байна.

Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайдын айлчлалын нэг зорилго нь Энх тайвны Корпусын сайн дурын ажилтнуудтай уулзах гэж хэлж болно. Энх тайвны Корпус нь манай улсад 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил бүр АНУ-аас 130 гаруй сайн дурын ажилтнууд Монголын өнцөг булан бүрт хүрч ажилладаг. Тэдгээр сайн дурын нийгмийн ажилтнуудтай уулзаж, тэдний Дархан-Уул аймагт төдийгүй бусад аймаг сумдад хэрэгжүүлэх хүмүүнлэгийн ажилд нь цаашид хэрхэн дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарах юм байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%