Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 тохиолдлыг илрүүлжээ

2016-06-20

Өнгөрсөн долоо хоногт аймгийн ЦГ-ын ЗЦТ-аас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1960 тээврийн хэрэгслийг шалган, 546 зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчилтэй 422 жолоочид бэлэн бус байдпаар 11 сая 730 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээг ногдуулжээ. Үүнээс гадна зөрчилтэй 17 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 34 жолоочийг илрүүлсэн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдпын тухай хуулийн дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна гэж заасны дагуу дээрх зөрчилтэй жолооч нарт арга хэмжээг ноогдуулжээ.

Хатуухнаар хэлэхэд өнгөрсөн долоо хоногт 34 согтуу хүн жолоо бариад явж байж. Энэ зөвхөн илэрсэн нь, баригдаагүй хэдэн хүн согтуугаар жолоо барьж байгааг таашгүй юм. Хэдийгээр манай улс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиа чангатгасан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх баримтаас харагдаж байна.

Ер нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал дэлхий нийтийн толгойны өвчин болоод байна. Дэлхийн бусад орон согтуурсан үедээ машин жолоодсон нөхдүүдэд хатуухан арга хэмжээ авдаг гэдгээрээ манай улсаас ялгаатай. Тухайлбал: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхдүүдийн жолоо барих эрхийг насаар нь хасдаг. Мөн унаж яваа тээврийн хэрэгслийг нь хурааж, дуудлага худалдаагаар улсын орлого болгодог зэрэг шийтгэлийг ногдуулдаг байна.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%