“Аюулгүй амьдрах ухаанд суралцъя” сэдэвт эсээ бичлэг, гар зургийн
уралдааны аймгийн хэмжээний шалгаруулалт тавдугаар сарын 24-ний өдөр боллоо.
Тус уралдааныг аймгийн ОБГ-аас Дэлхийн зөн ОУБ-ийн ДНХХ, БСГ-тай хамтран зохион
байгуулсан юм.
Эсээ бичлэгэд нийт 16 сургуулийн 2874 сурагч, гар зургийн
уралдаанд нийт 4836 хүүхэд оролцож 7710 бүтээл ирүүлжээ. Үүнээс 53 хүүхдийн
бүтээл аймгийн хэмжээнд шагналт байранд шалгарч, улсын уралдаанд 16 хүүхдийн
бүтээл оролцож, таван хүүхэд шагналт байранд орсон байна. Шагналыг энэ сарын
21-ний өдөр Улаабаатар хотод гардуулах юм.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гал тоглоом биш” гар
зургийн уралдаан, “Миний мэдэх Онцгой байдлын алба” зохион бичлэгийн уралдаан
явуулсны үр дүнд хүүхдүүдийн гал түймэр, техникийн холбогдолтой ослоос
урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцах чадвар дээшилсэн
хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Иймд сурагчид та бүхэн уламжлал
болон зохиогддог дээрх уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцож өөрийн мэдлэгийг
дээшлүүлж байхыг уриалъя.