Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Сум хөгжүүлэх сан”-гийн төслийн сонгон шалгаруулалт эхлэв

2016-07-04

Нийт 108 төслийн 74 нь иргэн, 34 нь аж ахуй нэгжийн нэр дээр ирсэн төсөл байна. Эхний өдөр иргэдээс ирүүлсэн төслийн шалгаруулалт явагдах бол энэ сарын 5-нд аж ахуй нэгжээс ирүүлсэн төслийг шалгаруулах юм. Сонгон шалгаруулалтын эхний шатанд төсөл сонгон шалгаруулах түр зөвлөлийнхөн төсөл нэг бүртэй газар дээр нь явж танилцан судалгааг хийж тухай бүрд нь гишүүд өөрсдийн үнэлгээг өгсөн. Харин 2 дахь шатанд төслийн эзэд сонгон шалгаруулалтын хуралд биечлэн оролцож төслөө тайлбарлан хамгаалж байна. Хоёр шатны шалгаруулалтын эцсийн дүнд 23 гишүүний өгсөн оноог нэгтгэн эрэмбэлж хамгийн өндөр оноо авсан 30 гаруй иргэн, аж ахуй нэгжид 8-15 сая хүртэлх төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгох юм.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%