Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчид хуралдав

2016-07-08

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016.07.06-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Ойгоос мод бэлтгэх тухай асуудлыг хэлэлцэн Хонгор сумын ойн сангаас хэрэглээний мод бэлтгэх мэргэжлийн байгууллагуудын хуваарь, ойд цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний мод бэлтгэх нөхөрлөлүүдийн хуваарь, сумдын түлээний модны хуваарийг тус тус хэлэлцэн батлалаа. 
2 Төвлөрсөн хогийн цэгт эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоох тухай асуудлыг хэлэлцэн хогийн цэгүүдийн эргэн тойронд 500 метр зайд хязгаарлалтын бүс байгуулахаар тогтоолоо. 
3. Үндэсний баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг хэлэлцэн сумын баяр наадмыг 7 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд сумын төвд тэмдэглэн өнгөрүүлэхээр болов. 
4. Хуралдаан хуралдуулах тухай асуудлыг хэлэлцээд 
- Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд газар авах эсэх тухай асуудал 
- Тогтоол хүчингүй болгох тухай асуудал
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай гэсэн 3 асуудлаар 7 дугаар сарын 25-ны өдөр хуралдаан товлон зарлав.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4489
3119 / 69%
865 / 19%
247 / 6%
258 / 6%