Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАМТЫН ХҮЧ ХАМГААС ЧУХАЛ

2016-07-14

Баян-Өлгий аймагт байгалийн гамшиг боллоо. Хүчтэй борооны улмаас их хэмжээний үер бууж, 104 өрх орон гэргүй болж, 73 өрхийн хашаа, байшин эвдэрч нурахад тулаад байгаа аж. Нийтдээ 700 орчим иргэн их, бага ямар нэгэн хэмжээний эд материалын болон сэтгэл санааны хохирол амсаад байгаад гүнээ харамсаж байна. Үүнтэй холбоотой хохирогчид, тэдний ар гэрийнхэн болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар, аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд хохирогчдод зохих хэмжээний тусламж үзүүлж байна. Юуны өмнө хохирлын хэмжээг маш шуурхай, богино хугацаанд тогтоохыг холбогдох албан тушаалтан, байгууллагуудад үүрэг болгосон. Учир нь хохирлын хэмжээг тогтоосноор аливаа тусламжийг зохион байгуулдаг журамтай юм.

Ийм хүнд хэцүү цагт иргэд аливаа асуудалд уужуу тайван хандаж, аль болох хохирогчдод сэтгэлийн болон эд материалын дэм үзүүлж буяны гараа сунгах нь зүйд нийцэх болов уу.

Ард иргэд ээ! Бид бүхэн зовлон, жаргалыг хамтдаа туулах ёстой юм шүү. Тийм учраас иргэн бүр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд, сумын удирдлагууд, бизнес эрхлэгчид та бүхэнд  гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламжийн гараа сунгаж, эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж буян үйлдэхийг уриалж байна!

Олны хүч оломгүй далай.

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%