Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн одон медалиар 100 гаруй хүн энгэрээ мялаалаа

2016-07-19

Их Монгол Улс байгуулагдсаны 810, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмын Хүндэтгэлийн хурал өнөөдөр /2016.07.18/ Залуучууд театрт боллоо. Баяр наадмын хүндэтгэлийн хуралд аймгийн удирдлагууд Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консул Доржиев Александр Цеденешиевич нар болон Дархан-Уул аймгийн үе үеийн Засаг дарга нар, сумдын удирдлагууд орцсон юм.Хурлаар “МОНГОЛ УЛСЫН “ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАХ ТУХАЙ” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын Төрийн дээд одон медаль, Монгол Улсын салбарын шагнал, аймгийн Засаг даргын шагналаар аймаг орон нутагтаа төдийгүй улс эх орондоо хөдөлмөр бүтээлээрэй манлайлагч эрхэм хүмүүсээ шагналаа. Тухайлбал: Д.Банзай, Ж.Болдбаатар, С.Дамбадаржаа нарын найман хүн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Б.Амарсанаа, Б.Балжинням, Д.Баяраа нарын 25 хүн Алтан гадас одонгоор, С.Алтандолгион, Б.Ариунжаргал, Н.Буманцэцэг нарын 15 хүн Хөдөлмөрийн хүндэт медалиар, В.Батбаатар, Б.Болдбаатар нарын найман хүн Цэргийн хүндэт медалиар , Төрийн албаны Тэргүүний ажилтан цол тэмдгээр Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар тус тус шагнагдсан бөгөөд нийт 100 гаруй хүн төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж төрийн одон медалиар энгэрээ мялаалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%