Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болов

2016-07-19

Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2016.07.19/ болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, аймгийн ИТХ-ын даргыг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлав.
14 цагт эхлэх товтой байсан анхдугаар хуралдаанд ирвэл зохих 33 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр ирж хуралдаан эхэлсэн юм.Хуулинд заасны дагуу хурлыг хамгийн ахмад настай төлөөлөгч удирдан явуулах үүргийн дагуу аймгийн ИТХ-д 10 дугаар багаас сонгогдсон төлөөлөгч П.Юра хурлыг даргалан явууллаа.Аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Энхбат ИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн сонгуульд авсан санал дүнг хуралдаанд танилцуулав. Үүний дараа Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн олонх болсон Монгол ардын намын бүлгээс Г.Эрдэнэбатыг хурлын даргад нэр дэвшүүлэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар сонгов.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдаан даргалагч сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлаар санал хурааж сонгогдсон нийт 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөн ИТХ-ын Төлөөлөгчдийн үнэмлэх, тэмдгийг гардуулан өгсөн юм.
Анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс аймгийн МАН-ын дарга С.Насанбатыг нэр дэвшүүлсэн бол танхимаас төлөөлөгч Д.Батбаяр Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалыг нэр дэвшүүлж, нууцаар санал хураалт явуулж 17 төлөөлөгчийн буюу 51.5 хувиар С.Насанбатыг Дархан-Уул аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж саналыг тогтоолын хамт Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг 11 байхаар тогтож, МАН, АН-ын бүлэг хуралдан Хурлын Тэргүүлэгчид нэр дэвшигч нараа танилцуулсан. Нийт 17 төлөөлөгч нэр дэвшсэнээс А.Энхболд, Д.Баасанжав нар нэрээ татсанаар 15 нэр дэвшигчийн дунд нууцаар санал хураалт явуулж хамгийн олон санал авсан 11 төлөөлөгчийг Тэргүүлэгчээр сонгосон юм. Ийнхүү Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар шийдвэрлэх асуудлаа 100 хувь хэлэлцэн өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%