Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат ажлаа хүлээн авав

2016-07-21

Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад С.Насанбатыг нэр дэвшүүлж саналыг тогтоолын хамт Монгол улсын Ерөнхий сайдад уламжилсан билээ.

Тогтоолыг МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн долоодугаар сарын 20-ны өдөр Сундуйжавын Насанбатыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байна. Иймээс өнөөдөр /2016.07.21/ өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан Агвааны Энхболд, Сундуйжавын Насанбатад тамга, тэмдгээ хүлээлгэн өгч их ажлыг хийж бүтээхийг хүсэн ерөөлөө.

Ажлаа хүлээн авсан аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ: “Наадмын дараа намар гэдэгчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эн түрүүнд анхаарах ёстой. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн хүрээнд төсвийн дунд хугацааны мэдэгдлүүд явагддаг цаг үе. Иймд 2017 оны Дархан-Уул аймгийн Улсын төсөв, ОНХС-гийн хөрөнгө оруулалтын асуудлыг Сангийн яам болон холбогдох яамдтай хэлэлцэж МУ-ын нэгдсэн төсөвт суулгах ажилд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулна” гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%