Дүүргийн Тохижилт, Худалдаа үйлчилгээний хэлтэс, НҮХААГ-ын Газар тариалангийн хэлтэс, Монгол ногоо төсөлтэй хамтран “Газар тариалангийн технологи” сэдэвт сургалтын 2 дахь шатны сургалтыг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн иргэний танхимд зохион байгуулж, өмнөх шатны сургалтанд хамрагдсан 39 иргэнийг хамруулав.
Сургалтыг онол болон дадлага хэлбэрээр хослуулан амжилттай зохион байгуулсан.