Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Шарилжгүй Дархан” хөтөлбөрийн хүрээнд НААҮГ уртасгасан цагаар ажиллаж байна

2016-08-01

Ойрын өдрүүдэд хур бороотой байгаагаас шалтгаалж, Дархан хотод шарилж устгалын ажил түр завсарласан. Харин “Хотынхоо ногоон байгууламж цаашлаад эзэмшлийн талбайн шарилжыг цэвэрлэж эхлүүлэх” тухай аймгийн Засаг даргын захирамж гарч, НААҮГ-ын ажилтан албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байна.

Аймгийн НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм хэлэхдээ: “Техник тоног төхөөрөмжийн хувьд хомстолтой байгаа хэдий ч одоо байгаа нөөц бололцоог ашиглан хотынхоо өнгө үзэмж, иргэдийнхээ ая тухтай аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаадаа баяртай байна” гэв.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%