Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлалаа

2016-08-01

2016 оны 10 дугаар сарын 19-нд сум дүүргийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгууль болохтой холбогдуулан, аймгийн Сонгуулийн хороог хуулийн хугацаанд нь багтаан байгуулах асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Сонгуулийн хорооны даргаар Шарын гол сумын ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нарийн бичгийн даргаар аймгийн УЦУОШАлбаны дарга С.Алтандолгион, гишүүдээр Д.Цэрэндаваа, Д.Жаргалсайхан, Т.Мэдэгсүрэн, С.Туяа, Б.Өнөрхүү, Ж.Болдбаатар, З.Батхишиг нарыг томилж, Монгол улсын Сонгуулийн тухай хууль заавар, журам, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгосон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%