Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2016-08-02

Сар бүрийн эхэнд хуралддаг удирдах ажилтны зөвлөгөөн /2016.08.01/ хуралдаж Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийг тодруулах тухай, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээлэл, үер усны хамгаалалтын ажлын талаар, Боловсрол соёлын байгууллагуудын өвөлжилтийн талаар гэсэн 4-н сэдвээр холбогдох хэлтсүүд мэдээлэл өгсөн юм. 
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөл, хавар хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал өвөлжиж хаваржина. 2015 онд аймгийн Засаг даргын нөөц сангаас 22,5 сая төгрөг гарган 100 тонн өвс бэлтгэн нөөцөлсөн нь 2016 оны өвөл, хавар зарцуулаагүй нөөцөд байгаа ажээ.
 Мөн 6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 21 тонн малын тэжээл зарцуулагдаагүй “Өгөөж чанар” ХХК-ийн нөөцөд гэрээний үндсэн дээр хадгалагдаж байгаа юм. 
Харин эрчим хүчний байгууллагуудын тухайд батлагдсан их засвар, хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл дунджаар 60-70 хувьтай явагдаж байгаа ажээ. 
Хууль бусаар ажлаас халагдсан төрийн албан хаагчдыг эргүүлэн ажилд нь томилсон талаар мөн энэ өдрийн хурлын үеэр танилцууллаа. Тухайлбал: Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм, Номын ордны дарга Л.Мөнхбаатар болон бусад төрийн захиргааны албан хаагчид ажилдаа буцан томилогджээ. Энэ жил сургууль цэцэрлэгийн барилгын засварт улсын төсвөөс 199 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд засварын ажил 70 гаруй хувьтай явагдаж байгаа юм байна. Энэ өдрийн хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга удирдах ажилтнуудад хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тухайлбал 

Өвөлжилтийн бэлтгэлээ богино хугацаанд сайн хангах
Дархан хот байгуулагдсаны 55-н жилийн ойн бэлтгэл ажлыг бүрэн хангах 
“Шарилжгүй Дархан” хөтөлбөрт бүх нийтийг татан оролцуулах
Төрийн албан хаагчид ёс зүйтэй, шударга шуурхай, сахилга баттай ажиллах
Дархан хотын хөгжлийн бодлогын бичиг баримт, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэг бодлого боловсруулах асуудалд салбар салбарынхаа онцлогт тохирсон  хэтийн төлөвлөлт, саналыг ирүүлэх 
Удирдах ажилтнууд ээлжийн амралтаа дуусгаж, ажилдаа орох 
Даваа гарагт хуралддаг хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хуралд Сумдын засаг дарга нар оролцож байхыг үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%