Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГУРВАН ЖИЛ ҮР ДҮНТЭЙ ТЭМЦЭХЭД ДАРХАН ХОТ ШАРИЛЖНААСАА БҮРЭН САЛНА

2016-08-09

ГУРВАН ЖИЛ ҮР ДҮНТЭЙ ТЭМЦЭХЭД

ДАРХАН ХОТ ШАРИЛЖНААСАА БҮРЭН САЛНА


    Удахгүй болох Дархан хотын ойн баярыг угтаж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад орчны тохижилтоо сайжруулж, хог хаягдал, шарилжаа цэвэрлэн зайлуулах албан даалгаварыг өгсөн. АИТХ-ын дарга Г.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг уг албан даалгаварын биелэлттэй 8-р сарын 8-ны өдөр биечлэн танилцаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцад давхар анхаарал хандуулж ажиллалаа.
     Дархан сумын ЗДТГ, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Мэргэжлийн хяналтын газрын хамт олон хашаан доторх болон эргэн тойрны 50 метр газрын шарилжийг бүрэн цэвэрлэж, зэргэлдээх байгууллагуудтайгаа хамтран ажилласан байна. Ногоон байгууламжаа өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан шийдэж тохижилтын ажлаа сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаагаа хэллээ. Сумын ЗДТГ-ын өвөлжилтийн бэлтгэл тодорхой төвшинд хангагдаж байгаа гэхдээ цэвэр бохир усны шугамыг шинэчлэн сайжруулах тал дээр дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг холбогдох удирдлагууд илэрхийлсэн бол УЦУОШАлбанд дулааны тоолуур тавиулахад санхүүгийн хүндрэл бэрхшээл үүсээд байгааг онцолж байлаа. МХГ-ын 43 ажилтнаас 24 хүн амралтаа эдэлж байгаа. Одоо 18 байцаагч ажил үүргээ гүйцэтгэж байна гэлээ “Энэ 7 хоногт бид 6 аж ахуйн нэгж байгууллагыг шалгах төлөвлөгөөтэй. 5 дахь өдөр нэгтгэн дүгнэж 1 дэх өдөр бүр шуурхай дээр танилцуулж ажиллах бодолтой байна...Одоогийн байдлаар бид жилдээ 9 сая төгрөгийн түрээс төлдөг. Иймээс өөрийн лаборатори барих, ажлын байртай болох асуудлаа шийдвэрлэхэд гол анхаарал хандуулж ажиллаж байгаа, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадсан...” гэж МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ ярилаа. Мөн үеэр АИТХ-ын дарга Г.Эрдэнэбат  хотын ойн баярыг угтан хийж байгаа албан даалгаварын дагуух ажлыг МХГ-ын ажилтнуудын дэмжлэгтэйгээр тогтмолжуулан шийдвэр гаргах байгууллага, хяналтын байгууллага хамтарч ажиллах санал гаргахад албан даалгаврын хэрэгжилтийг Хяналтын хуудсанд тусгаж өгөх боломжтой хэмээн мэргэжилтнүүд дэмжлээ.

             Аймгийн Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс,  Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар,Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг байгууллагуудын орчны цэвэрлэгээ дутуу байна гэж үзлээ. Өөрийн хашаанаас гаднах 50 метр газрын шарилжийг үүргийн дагуу цэвэрлэх, шарилжаа татан зайлуулахыг үүрэг болголоо. Хүн хүч хүрэхгүй, техник хэрэгсэл дутвал НААҮГ-тай хамтран ажиллахыг санал болгосон юм. Өвөлжилтийн бэлтгэл хангахдаа ихэнх байгууллагууд  холбогдох засвар үйлчилгээг аж ахуйн аргаар шийдвэрлэн ажиллаж байгаагаа хэлж байлаа. Стандартчилал хэмжил зүйн газрын дээврээс ус гоождогыг засварлахад 57 сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд төсөв зургийг гаргуулаад байна гэлээ.
Харин Газрын албаны гадна талбай эргэн тойрны шарилж цэвэрлэгээ хийгдээгүй байлаа. “Хамт олноороо амралт аялал зохион байгуулаад ирсэн. Ажилдаа орсон даруйдаа бид энэ ажил руу өнөөдөр анхаарлаа хандуулж байна... 6,7 сая төгрөгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг өөрсдийн хүчээр хийсэн...” хэмээн ажлаа танилцууллаа. Мөн сум аймгийн хилийн цэсийг шинээр баталсантай холбогдох асуудлууд, Дархан хотын ерөнхий төлөвлөгөө, зөрчилтэй байгаа 10 гаруй барилгын тухай асуудал, хотын А зэрэглэлд өргөтгөл хориглосон заалтыг зөрчсөн зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр 8-р сарын 10-ны өдөр буюу Лхагва гараг гэхэд зөвшөөрөлгүй баригдсан барилга болон эзэнгүй байгаа хашааны эздийг олж цэвэрлэгээнд бүрэн хамруулах үүргийг Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх үүрэг болгосон юм.

        Дээрх аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргын хамтарсан албан даалгаврын хэрэгжилтийг хангахад гол үүрэг гүйцэтгэж байгаа Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын хамт олон өөрсдийн эзэмшил талбайн шарилж, хогийг цэвэрлэхээс гадна аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран техник хэрэгсэл, хүн хүчээр ханган ажиллаж байгаа юм байна. НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм “Шарилж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг даргын зүгээс 6 автомат хадуур, 20 гаруй энгийн хадуур, хайчаар хангаж өгсөн. Одоо хадсан шарилжаа татан зайлуулах ажил удаашралтай байгаа. Нийт 9 самосвал машин байдгийн 5 нь, 6 шахдаг машины 4 ажиллаж байгаа нь бидэнд хүрэлцэхгүй байна...” хэмээн дэмжлэг хүслээ. Мөн тэрээр ялангуяа томоохон аж ахуйн нэгж байгууллагууд шарилж хогоо цэвэрлэхдээ хойрго байгааг яриандаа онцолж байсан юм.

   “Хэдийгээр энэ жилийн хувьд өвөлжилтийн бэлтгэл, шарилж цэвэрлэх ажил оройтож байгаа боловч ажлаа эрчимжүүлэн ажиллах нь зүйтэй” гэдгийг АИТХ-ын даргын зүгээс нийт уулзсан удирдах ажилтан, мэргэжилтнүүдэд анхаарууллаа. Энэ эрчээрээ 3 жил үр дүнтэй тэмцэхэд Дархан хот шарилжнаасаа бүрэн сална гэдгийг тэрээр яриандаа онцолж байсан юм. Байгууллагууд  шийдвэрлүүлэх ажлынхаа төсөв, зургийг нь гаргах, АИТХ-аар хэлэлцүүлэх асуудлаа Засаг даргаар дамжуулан оруулж ирэхийг зөвлөлөө. Мөн цаашид нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллана гэдгээ илэрхийлж байсан юм.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%