Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2016-08-15

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн наймдугаар хуралдаан 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ. 
Хуралдаанаар "Дүүргийн нийгэм, эдийн засгийн 2016 оны зорилтын 2 дугаар улирлын тайлангийн тухай", "Сорил, оношилгоо, судалгаа, сургалт, арга зүйн зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн тайлангийн тухай", "Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сургалт, оношилгоо, эмчилгээ, судалгаа, арга зүйн зохицуулах зөвлөлийн 2016 оны эхний хагас жилд зохион байгуулсан ажлын тайлангийн тухай", "2016 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын тухай", "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" Засаг даргын саналыг дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, "Дүүргийн ИТХ-ын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоох тухай" , "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%