Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2016-08-18

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2016.08.18 /-ны өдөр хуралдав. Хурлаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна.Тодруулбал: Сумын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоох тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр танилцуулав. Дархан сумын ИТХ-ын дарга ээлжийн амралттай учир Тэргүүлэгч Н.Юра хурлыг удирдан явуулав. Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль зохион байгуулах цаглабарын дагуу Тэргүүлэгчид хуулийн хугацаанд хуралдаж Сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоосон байна. 2016 оны Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчийг сонгох сонгууль 18 тойрогтой  бөгөөд тус бүрт ногдох мандатын тоог 31 байхаар батлав. Түүнчлэн тус хурлаар гурван хүнийг төрийн дээд шагналд уламжилсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%