Сургуулийн орчинд “SCHOOL POLICE” эргүүлийг ажиллуулах талаар иргэдээс санал авах хэлэлцүүлгийн үеэр олон санал шүүмжлэл өрнөв. Дархан сумын 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Л.Цогзолмаа : “ 15 дугаар сургуулийн орчимд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх газрууд олон байна. Арбатын гудамжны караоке, кафены тусгай зөвшөөрлийг олгохгүй байх, цуцлах арга хэмжээ авч өгөхийг хүсэв. Сонгуулийн өмнөхөн нийтийн эзэмшлийн орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулах хүнсний дэлгүүрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгосноос үүдэж архидалт газар авсныг хөндөн ярив.