Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР “SCHOOL POLICE” ЭРГҮҮЛИЙГ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА

2016-08-19

Өнөөдөр /2016.08.19/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 91 хувийн ирцтэй хуралдлаа.

Хурлаар “2016 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай”, “Аймгийн ИТХ-ын хороодын бүтэц, зохион байгуулалт, ажиллах журам батлах  тухай”, “Аймгийн ИТХ-ын Хоёрдугаар Хуралдааны илтгэл, илтгэгчийг батлах тухай”, “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай”, “Түр журамд өөрчлөлт оруулах тухай”, “Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх  school police эргүүлийн ажиллах  журам батлах тухай” гэсэн 7 асуудлыг хэлэлцэн баталлаа.

                                                           Илтгэл, илтгэгчийг батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус Хоёрдугаар хуралдаанаар илтгэх илтгэл болон илтгэгчдийг баталлаа. Үүнд:   

            а/ 2016 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай

                       Илтгэгч нь: Аймгийн Засаг дарга С.Насанбат

            б/ Хороод байгуулж, ажиллах журмыг батлах тухай

                      Төслийг танилцуулах: Аймгийн ИТХТ-ийн Нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ

                                                            Журам батлах тухай

“Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх  “SCHOOL POLICE” эргүүл ажиллуулах журам батлах тухай асуудлыг өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцлээ. Уг асуудлыг шийдвэрлэхийн өмнө аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр дамжуулан иргэдийн саналыг авч, уг журамд тусгасан бөгөөд өнөөдөр ийнхүү Тэргүүлэгчдийн хурлаар эрх зүйн акт болон баталгаажлаа.

Тэргүүлэгчдийн хурлаар “2016 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай”, “Аймгийн ИТХ-ын хороодын бүтэц, зохион байгуулалт, ажиллах журам батлах  тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн, тэмдэглэлээр дэмжлээ 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%