Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын 27 ны өдөр явагдана

2016-08-25

Наадмын дараа намар болж хүүхэд багачууд хичээл сургуульдаа орох цаг хаяанд ирлээ. Энэ жилийн тухайд сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг 2016 оны 08 дугаар сарын 27-ний өдөр буюу бямба гаригт зохион явуулах үүрэг даалгаврыг аймгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна. Энэ сарын 27-ны өдөр амралтын өдөр учраас эцэг эхчүүд ажилдаа санаа зоволгүйгээр хүүхдээ бүртгүүлэх боломжтой. Мөн бүртгэлийн үеэр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд эцэг эхчүүдээс хандив авсан тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газрын нээлттэй утас болох 7037-1212 утсанд хандаж баримт нотолгоотой мэдээлэл өгөхийг хүсэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%