Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДДЦС” ТӨХК-ний өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна

2016-08-25

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК нь өнөөдрийн байдлаар 20 МВ-ын ачаалалтай ажиллаж байна. Тус байгууллага нь өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд 67 ажлыг төлөвлөснөөс энэ сарын 24-ний өдрийн байдлаар 33 ажил бүрэн хийгджээ. Түүнчлэн  28 ажил 50-80 хувьтай бөгөөд нийт ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй . Зуны их засварын ажлын хүрээнд зуух номер 5-ын их засвар 10 дугаар сарын 2-ны өдөр, турбин генератор 4-ийн их засвар 9 дүгээр сарын 5-ны өдөр тус тус дуусна гэж тус байгууллагын гүйцэтгэх захирал О.Нямдаваа ярив. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК нь энэ жилийн хувьд 476 сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд бусад байгууллагуудад ямар нэгэн өр төлбөргүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудал байхгүй тул 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэж дуусгана. Ингэснээр өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдана гэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%