Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"SCHOOL POLICE" ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2016-08-30

Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд сурагчид гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажилд сурагчдын эцэг эхийг татан оролцуулах, сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн үйл ажиллагааг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран эхлүүлэхэд энэхүү үйл ажиллагааны гол зорилго оршино.

Тус нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ИТХ, Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Аймгийн ЗДТГ, ГХУСАЗЗ, Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумын ЗДТГ, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв, Сэлэнгэ, Орхон аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ, НХЖХТ-ийн дарга, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар, прокурорын газар, БСГ, ХГБХХ, ОБГ, ДЗОУБ, Монголын сурагчдын холбооны тэргүүн, “SCHOOL POLICE” төийн тэргүүн, иргэний нийгмийн байгууллагууд, АХНЗ, аймгийн сурагчдын холбоо, ард иргэдин төлөөлөл, тээвэр зохицуулалтын алба, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.


Энэхүү эргүүлд ашиглагдах хантааз, дохиур, гэрэл цацруулагчтай ханцуйвчийг Улаанбаатар хот дахь SCHOOL POLICE төв, Монголын сурагчдын холбоо хамтран  Дархан Уул аймгийн SCHOOL POLICE-ийн хамт олонд гардуулсан юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%