Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Барилгын салбарын 90 жилийн ой тохиож байна.

2016-09-01

Монгол улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэхүү өдрүүдэд тохиож байна. Ойг угтаж олон ажил хийж буй бөгөөд үүнд барилгын материалын шинэ лаборатори нээгдэж буй бөгөөд 90 жилийн түүхийг өгүүлсэн номыг мөн хэвлүүлсэн аж. Мөн баярын үеэр шатар, сурын харваа, хүчит бөхийн барилдаан, 2 насны морины уралдаан зохион байгуулагдаж байна. Өнөөдөр 17 цагт аймгийн ХДТ-т болсон баярын хурал, хүндэтгэлийн концертонд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд нар болон хүндэт зочид оролцлоо. Мөн энэ үеэр барилын салбарын түүхэн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан, оруулж яваа шилдэг тэргүүний хүмүүсийг шагнаж урамшуулсан бөгөөд баярын үйл ажиллагаа маргааш өдөр мөн үргэлжилнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4476
3113 / 70%
861 / 19%
246 / 5%
256 / 6%